Өчигдөр шөнө Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаярын хүү Х.Тэнүүнбилэг нь найз нөхдийн хамт наргиж хоносон бөгөөд хамт хоносон охидууд нь хүчиндүүлсэн хэмээн цагдаад гомдол гаргаад байна. Хэргийг орон нутгийн цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэг болсон газар Д.Хосбаярын хүүгээс гадна тус аймгийн нэр нөлөө бүхий дарга, удирдлагуудын хүүхдүүд ч цуг байсан байна. Дашрамд дуулгахад Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр нь Засаг дарга М.Идэрбат, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Төгөлдөртэй нартай хамтран эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, авлига авсан байж болзошгүй үндэслэлээр АТГ-т шалгагдаж байгаа аж.