АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж буй бөгөөд түүний орлого 2013 онд 233.5 сая байсан бол 2023 онд 244 сая төгрөг болсон нь дөрвөн жилийн хугацаанд орлого бараг нэмэгдээгүй мэт харагдаж байна.
Ерөнхий сайд нэг нийтийн орон сууцтай, зуслангийн байшингүй. Дотоодын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж, харилцах дансны үлдэгдэл нь 133 сая төгрөг бөгөөд бусдад өр, авлагагүй.
Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалтыгхарвал "Херо энтертайнмент" групп ХХК-ийн 50 хувь, "Хүлэг контент" ХХК-ийг 100 хувь эзэмшдэг.