24°C
“MCS”-ийн Ж.Оджаргал эхнэр Д.Батмөнхөөсөө салж, А.Дэлгэрмаатай хамтын амьдралаа эхлүүлсэн үү?
Соронзын папараци

“MCS”-ийн Ж.Оджаргал эхнэр Д.Батмөнхөөсөө салж, А.Дэлгэрмаатай хамтын амьдралаа эхлүүлсэн үү?


“МCS” группийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргал гэргий Д.Батмөнхөөсөө салж, тэдний асуудал шүүхийн хэмжээнд хүрсэн талаарх асуудал 2020 онд л хөндөгдөж байлаа. Томчууд яах вэ, салдаг л юм байгаа биз гэтэл хөрөнгөний маргаан дуулиан шуугиан дэгдээх нь мэдээж. Сургууль соёлоос эхлээд  уул уурхай, барилга, үүрэн телефон, хэвлэл мэдээлэл, хүнс, хөдөө аж ахуй гээд хөрөнгө ихтэй хүмүүс хууль шүүхийн өмнө хүч үзэх нь мэдээж. Гэсэн ч тухайн үед Ж.Оджаргал асуудлыг нам дарж, аль болох эвээр хандан эхнэрийнхээ дагуул мэт бүхий л зүйлд идэвхитэй оролцож байсан ч хагарсан аяга нэгэнт эвээ олдоггүйн адилаар тэд хоёр тийш болсон нь сүүлийн үед илтэд харагдах боллоо. Аливаа арга хэмжээнд ч хамт байх нь хомс болж, А.Дэлгэрмаа нэг биш хоёр хүүхэдтэй болсон гэх яриа томчуудын дунд дуулиан шуугиан болсоор байна. Гэхдээ гадаадад биш, Монголдоо амьдарч байгаа гэнэ билээ. Цанын баазынхаа ойролцоо Асем хотхоныг сүндэрлүүлэн, голфын тансаг талбай байгуулсан ноён Ж.Оджаргал тэндээ ч тухалж суух нь ховордсон гэнэ. Харин өөрийнх нь хувийн амьдралын талаар шүгэл үлээсэн Ц.Тэмүүлэн гэгчийн асуудалд анхаарал хандуулахыг хүссэнгүй, Ерөнхийлөгч Хөдөө аж ахуйн салбарынхантай уулзахад оройлон оролцож явна лээ.