УИХ-ын ээлжит сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлээд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдрүүдэд нэр дэвшигчид тойргуудаа услан танилцуулгаа хийгээд чөлөөгүй явна. Тэдний нэг бол УИХ-ын гишүүн Г.Дамдинням юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Дархан хотод дорвитой хийж бүтээсэн зүйл байхгүй тэрбээр тайлагнах ажлаа олж ядан яваа бололтой. Уншигч танд зохиол Р.Эмүжингийн нийтлэлийг онцлох постоор хүргэж байна.
A“inДамдинням аа, худлаа ярихаа болиоч ээ. Дарханы Засаг дарга Азжаргалыг Монгол даяараа мэддэг болсон. Энэ Азжаргалын дарханчуудтайгаа хамт хийсэн, санаачилсан, эхлүүлснийг өөрөө хийсэн юм шиг өндрөөс харж ярихаа болиорой. Хүн их амархаан, энүүхэн хооронд танигддаг юм шүү. 2000 онд Канадад сурсан уул уурхайн чиглэлийн залуу дэвшиж байгаа юм байна, шинэ үеийн боловсон хүчин гээд өөрийг чинь дэмжээд бичиж байлаа. Гэтэл чи яав, хулхины баатар, үлгэрийн мянгуужин л байсан шүү дээ. Хөөрхөн шоудаад хүмүүст таалагдчихна, ам ажил нь алд дэлэм зөрнө, Хөгжлийн банкинд гар дүрнэ, ах нарын цүнхийг үүрнэ. Хариуцлагатай, хамжааргатай, тэмүүлэлтэй ганц ажил, ган хийсэн ганц хууль батлуулахыг чинь харсангүй. Канадад төгссөнийхөө гавъяаг ч гаргасангүй. Байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй баахан инээд алдаж илбэчин шиг дөрвөн жил гишүүний суудал дээр гэдийчихээд, одоо болохоор тойрогтоо торойгоод байгаа Сангийн сайд Жавхлангаас салахгүй жарвалзаад гүйж гэнэ. Тэгснээ Дарханд боссон, бүтээсэн бүх ажлыг өөртөө наачихсан өрөмний өт шиг үүгээр ч гүйж, түүгээр ч харайгаад, муухай за юу. Азжаргал Засаг дарга чинь харин ард түмэнтэйгээ ойрхон, асуудлыг цагт нь шийддэг, алдаа гарвал хэлж байгаад засдаг, Сангийн сайддаа сан хөмрөгөө мэдүүлээд учраа олчихдог, нээлттэй чатаар хүмүүстэйгээ санаа оноогоо солилцдог мундаг залуу байна билээ. УИХ нэг шоучнаар дутаагүй, улсдаа гавъяа байгуулмаар байвал худлаа ярилгүй, хуурай ахтайгаа нийлж банк энэ тэрд гар дүрэлгүй, зүгээр л байж бай, за! Нэмэргүй гишүүн байснаас нэмэртэй уурхайчингаа л хийвэл яасан юм бэээ. Эрх мэдлийн амт эвгүй шүү, эвдрэхээрээ бүүр эвгүй” гэлээ.