УИХ-ын сонгуулийн сурталчилгааны өдрүүд үргэлжилсээр байна. Өчигдөр Өвөрхангай
аймгийн Сант сумын АН-ын дарга, сумын засаг дарга асан Б.Баянмөнх бусдын гарт амиа
алдсан харамсалтай хэрэг гарсан.
Тэгвэл энэхүү хэргээс гадна УИХ-ын 5-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ч.Ундрамын хоёр
ухуулагч мөн амиа алджээ
Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55
дугаар ангийн алба хаагчид очиж М /19 настай, эрэгтэй/, И /18 настай, эрэгтэй/ нарыг эрэн
хайх ажиллагааг зохион байгуулж 18:44 цагт И-ын, 20:00 цагт М-ын цогцсыг уснаас гаргаж
Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Амиа алдсан хоёр иргэн Хайрхан багт амьдардаг байжээ