24°C
Гавьяат багш Д.Батмөнхийн “Орчлон” сургуулийн хүүхдүүд Найрамдал зусланд хоолны хордлогод орсныг нууцалж байна
Сенсаци

Гавьяат багш Д.Батмөнхийн “Орчлон” сургуулийн хүүхдүүд Найрамдал зусланд хоолны хордлогод орсныг нууцалж байна

Гавьяат багш Д.Батмөнхийн “Орчлон” сургуулийн хүүхдүүд Найрамдал зусланд хоолны хордлогод орсныг нууцалж байна

“Орчлон” сургуулийн хамт олон хичээлийн шинэ жил эхэлснийг тэмдэглэн жил болгон сурагчдаа Найрамдал зуслан 4 хоног амраадаг. Энэ жил ахлах анги буюу 9-12 дугаар ангийн 500 гаруй хүүхэд энэ сарын 26-наас 30-ны өдрүүдэд Найрамд амарсан байна. Гэтэл очсон өдрийн маргаашаас зарим хүүхдүүд бөөлжин, гүйлгэж эхэлсэн ч зуслан болон сургуулийн удирдлагууд асуудлыг нууцалж, хүүхдүүдийг ар гэрт нь хүлээлгэн өгөөгүй удааж, хүндрүүлсэн байна. Ингээд зарим эцэг эх өчигдөр оройноос очин багш нартай уулзан хүүхдүүдээ аваад зарим нь Гурван гал эмнэлэг, Интермэд эмнэлэгт хүүхдүүдээ үзүүлсэн ч дүрэм журмын дагуу ХӨСҮТ-д үзүүлж, хэвтүүл гэж эмч, эмнэлгийнхний зөвслөсний дагуу өдгөө Халдвартад Орчлон сургуулийн 70 гаруй хүндэрсэн хүүхдүүдийг хүлээн авч эмчилгээ эхэлжээ. ХӨСҮТ-д Орчлон сургуулийн тусдаа тасаг нээсэн гэнэ. Хөнгөн хүүхдүүдийг эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаа учраас ар гэрийнхэнд нь зөвлөгөө өгөөд гадуур эмчилж байгаа юм байна. Мөн өвлийн байранд байрласан 9-10 дугаар ангийн сурагчид халдвар аваагүй, зуны байранд байрласан 11-12 дугаар ангийн сурагчдад үйлчилж байсан тусгай гал тогооноос халдвар гарсан сураг байна. Олон жилийн өмнө 11 хороолол, Сэлбийн голын дэргэдэх Орчлон бага сургуульд мөн хоолны хордлого гарч байсан ч нууцлаад өнгөрч байсан. Хоолны хордлого маш аюултай, өвчтөн хурдан хүндэрдэг аюултай. Гэтэл хүүхдийн амь насны асуудал яригдаж байхад Орчлон сургуулийн хамт олон, Гавьяат багш Д.Батмөнх асуудлыг нууцалсаар байдаг нь харамсалтай. МCS группийн захирал Ж.Оджаргалын эхнэр Д.Батмөнх өөрийн сургуулийн нэр төрийн төлөө хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулдаг мэт харагдаж байна. Хүүхдүүд бөөлжиж, суулган, 40 хэм хүртэл халуурч, таталт өгсөн байна. Одоогийн байдлаар хүүхдүүд нэмж өвдөн, халдвар тархсаар байгаа тул ирэх долоо хоногт хичээл орохгүй байхаар шийдвэрлэжээ.