✅️Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба хамтран дүүргийн харьяа ерөнхий боловсролын сургуулиудын дунд “ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ-2023” арга хэмжээг 2023 оны 09 дүгээр сарын 25-наас 2023 оны 10 дугаар сарын 25-ныг хүртэл нэг сарын хугацаатай амжилттай зохион байгууллаа. Сурагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх, эх дэлхийгээ хайрлах, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлэх зорилготой энэхүү арга хэмжээний шагнал гардуулах ёслол өнөөдөр /2023.11.03/ болов. ✅️“ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ-2023”-т дүүргийн 13 сургууль оролцсон бөгөөд нийт 7327 сурагч экологийн сургалт, эсээ бичлэг, гар зургийн уралдаанд хамрагдлаа. Үүнээс -Ерөнхий боловсролын 51 дүгээр сургууль 87 оноогоор I байр -Ерөнхий боловсролын 47 дугаар сургууль 81 оноогоор II байр -Ерөнхий боловсролын 38 дугаар сургууль 70 оноогоор III байрт шалгарсан. Мөн “Монгени”, “Сэтгэмж” цогцолбор сургууль идэвх санаачилгатай оролцов. ✅️Баянгол дүүргийн ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Сэмжидмаа “Бид хүүхдүүдэд экологийн боловсрол, мэдлэг мэдээлэл олгохоос гадна хүмүүжил, төлөвшил олгоход чиглэсэн. Наад зах нь хог хаяхгүй байх, зүлэг гишгэхгүй байхаас эхлээд байгаль дэлхийгээ хайрлах хүмүүжил хүүхдүүдэд төлөвшихөд нөлөөлөх ач холбогдолтой. Тиймээс ч бидний хийж хэрэгжүүлж, зорьж байгаа бүх ажил хүүхдийн төлөө, боловсролын төлөө байдаг гэдгийг тодотгомоор байна. Та бүхний хийж байгаа бүхэн ч хүүхдийн төлөө байж, хүүхэд бүр ирээдүйд эх орондоо хэрэгтэй иргэн болж төлөвшөөсэй гэж хүсэж байна. Уралдаанд амжилттай оролцсон сургуулийн удирдлагууд, хамт олон, хүүхдүүддээ талархал илэрхийлье” хэмээн онцолсон. ✅️Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан “Улсын хэмжээнд Баянгол дүүрэг түүчээлж экологийн боловсрол олгох арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд талархаж байна. Энэ бол үр дүнтэй, ач холбогдолтой, үлгэр дууриалал, жишиг болох ажил юм” гэлээ.