Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглал хэмээх түүхэн чухал баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталснаас хойш жил бүрийн энэ өдрийг "Хүний эрхийн өдөр” хэмээн дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ. ✅️Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс энэхүү өдрийг тохиолдуулан “Хүний эрхийн төлөө-Бид” зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. ✅️Зөвлөгөөнийг нээж Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа хэлсэн үгэндээ “Монгол улс 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиудад хүний эрхийг тунхаглан, түүнийг хангах эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг улам бүр сайжруулж ирсэн. 📌Ер нь хүний нийгмийн хөгжлийн үйл явц нь хүний эрхийг хэр сайн хангаж байгаагаар тодорхойлогддог болсон бөгөөд төрийн институциуд, хууль, эдийн засаг зэрэг нэр томъёо нь хүний эрхээс салангад бол ямар ч утга учиргүй болно... Нэн тэргүүнд боловсролын асуудал чухал, үүнтэй зэрэгцэн хууль эрх зүйн орчинг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах, эдийн засаг, нийгмийн орчинг илүү сайжруулах зэргээр давхар дэмжлэг үзүүлснээр хүний эрхийг хамгаалж чадна. Үүнд иргэдийн идэвх оролцоо ч маш чухал. Цахим орчин дахь хэт их мэдээллийн урсгал, хүн амын төвлөрөл, иргэдийн эрх зүйн боловсрол дутмаг зэргээс үүдэх эрсдлийг хамтын хүч, боловсролын тусаар л бууруулах, цаашлаад хамгаалах боломжтой ✅️Хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд зөвхөн хууль сахиулагчид бус хүн нэг бүрийн оролцоо чухал. Тиймээс эрхээ мэддэг, бусдын эрхийг хүндэтгэдэг, үүрэг хүлээгчдээс хариуцлага шаарддаг ИРГЭН байхыг уриалж байна” хэмээн онцолсон юм. 📌Зөвлөгөөнд Баянгол дүүргийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд тодруулбал: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, Баянгол дүүргийн Ерөнхий прокурор, Хууль цаазын шадар зөвлөх Б.Мөнх-Од, Экологийн Цагдаагийн албаны дэд бөгөөд Дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Батсуурь, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Н.Сумъяа, Төмөр Замын Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Ц.Наранбаатар, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Ц.Амгалан-Энх, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Э.Энхбат, Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Н.Ариунтөгс, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд дарга Э.Итгэлтөгс, Баянгол дүүргийн Цэргийн штабын дарга Л.Цэрэгбаяр, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Н.Оюунболд, Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Даваажаргал, Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргал, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Батбаяр нар оролцлоо. Мөн 34 хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан, дүүргийн нийт ерөнхий боловсролын сургуулиудын захирал, нийгмийн ажилтан, сурагчид, харьяа хэлтсийн алба хаагч, иргэдийн төлөөлөл оролцов. 📌Зөвлөгөөнд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, Баянгол дүүргийн Ерөнхий прокурор, Хууль цаазын шадар зөвлөх Б.Мөнх-Од, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Н.Сумъяа нар мэдээлэл, танилцуулга хийв. Түүнчлэн Баянгол дүүргийн Охид, хөвгүүдийн зөвлөлөөс хэлэлцүүллээ. “Олон улсын Хүний эрхийн өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Эссэ бичлэг”, “Видео контент”, “Гар зургийн уралдаан”-ыг дүүргийн нийт иргэдийн дунд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 14 хоногийн хугацаатай зохион байгуулсан. Уралдаанд нийт 400 оролцогч бүтээлээ ирүүлсэн бөгөөд шалгарсан иргэд, хүүхдүүдэд шагнал гардуулах ёслол болсон юм. 🎥📽🎞Видео контентын уралдааныг 16-22 насныхны дунд зарлаж, 9 бүтээл өрсөлдсөнөөс дараах бүтээлүүд шалгарсан байна. ☑️ 1-р байр: 40-р сургуулийн сурагч А.Хангайбаяр ☑️2-р байр: 20-р сургуулийн сурагч Б.Энэрэл ☑️3-р байр: 40-р сургуулийн 12б ангийн сурагч Э.Аялгуу ☑️Тусгай байр: Монгени цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч С.Батдорж 🖼🎨Гар зургийн уралдааныг 16 хүртэл насны хүүхдүүдийн дунд зарласан бөгөөд нийт 300 гаруй бүтээл ирүүлснээс дараах бүтээлүүд шалгарсан байна. ☑️1-р байр: Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 11е ангийн сурагч М.Мөнххүслэн “Томчуудын үл хайхралт” сэдэвт зураг ☑️2-р байр: “Хүрээ тулга” бүрэн дунд сургуулийн 9а ангийн сурагч М.Баяр-Эрдэнэ “Хүүхдийн эрхийг илтгэсэн мод” сэдэвт зураг ☑️ 3-р байр: Монгени цогцолбор сургуулийн 11г ангийн сурагч Б.Эгшиглэн “Зөрчигдсөөр буй бидний эрх” сэдэвт зураг ☑️Тусгай байр: 38 дугаар сургуулийн 7-5 ангийн сурагч Б.Энгүүн “Хүүхдүүд аюултай үргэлж ойр байдаг”, тийм учраас бид “Хайрлан хамгаалуулах” эрхтэй сэдэвт зураг 📃📄Эссэ бичлэгийн уралдааныг 16-гаас дээш насныхны дунд зарласан бөгөөд нийт 75 бүтээл ирүүлснээс дараах бүтээлүүд шалгарсан байна. ☑️ 1-р байр: Баянгол дүүргийн 17-р хорооны иргэн Г.Чинхүсэл “Шийтгэл шийдэл биш” ☑️2-р байр:Монгени цогцолбор сургуулийн 11е ангийн сурагч Б.Одбаяр “Соёлтой иргэн-бидний гэрэлт ирээдүй” ☑️3-р байр: Ган зам 20-р сургуулийн 11в ангийн сурагч Г.Хулан “Хүүхэддээ бахархан дуурайх эцэг эх байя” ☑️ Тусгай байр: 51-р сургуулийн 12а ангийн сурагч М.Энхболд “Хүүхдийн цахим хэрэглээ” сэдэвт эссэ