24°C
Монголын нисгэгч нар Францад нэгнийхээ хоолойг хэрчих шахсан гэв үү
Сенсаци

Монголын нисгэгч нар Францад нэгнийхээ хоолойг хэрчих шахсан гэв үү

 

МИАТ ХК-ийн “БОИНГ-767” агаарын хөлгийн нисэх багийн гишүүд Францын Парис хотод согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас нэгнийхээ хоолойг хутгаар гэмтээсэн гэх мэдээлэл бидэнд ирлээ. Тус улс дахь “SIM AERO” сургалт дадлагын төвд дадлага сургуулилалт хийж байсан МИАТ-ын дээрх хөлгийн ахмад, Гавьяат нисгэгч цолтой Б.Асет гэх 60 эргэм насны эр хоёрдугаар нисгэгч Б.Баясгалан гэх 25-26 орчим настай залууд халдсан гэнэ. Энэ сарын 20-21-нд шилжих шөнө болсон уг явдлын дараа Францын хууль сахиулагчид Б.Асетыг цагдан хорьж, Б.Баясгаланд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн мэс засал хийсний дүнд амийг нь аварчээ.