24°C
Сенсаци

"Монголиан Эйрвэйс” компанийн захирал Ч.Хоролсүрэнгийн залуу эхнэр Б.Одгэрэлийг эрэн сурвалжилсаар байна

 

МИАТ-ийн "Дайны эрсдлийн сан” нэрээр их хэмжээний мөнгө угаасан хэргээр улсад зургаан тэрбум төгрөг төлөхөөр болж байсан "Монголиан Эйрвэйс” компанийн захирал Ч.Хоролсүрэнгийн залуу эхнэрийг энэ удаа онцолж байна. 
1989.7.31-нд төрсөн Баярмагнай овогтой Одгэрэл нь 2022 оны 9 сард нөхрийнхөө “Moнголиан Эйрвэйс” компанид ажиллаж байсан С гэх бүхээгийн ажилтан эмэгтэйг Туркд зодож, хутга барин дайрч, санаатай алахаар завдсан. Хохирогчийн биеийн байдал хүнд, яс цуурсан, бөөр гэмтсэн, хумсанд маажуулсан, нүүрэндээ сорви авч, үс унасан гэх мэт олон хохирол авч байв. Харин хэрэгт холбогдогч Б.Одгэрэл нь одоогоор цагдаа дээр Хүнд гэмт хэргийн хэлтэст эрэн сурвалжлагдаж буй боловч хоёр жилийн турш Канадад орогнон амьдарч, Монгол Улсаас оргон зайлсан нэртэй орж, гарсаар байна. Б.Одгэрэлийн ээж Сүнчигмаа, аав Баярмагнайгаас мэдээлэл авахад Туркд байгаа гэж худал мэдүүлэг өгдөг аж.  
Б.Одгэрэлийн тухайд С гэх эмэгтэйг зэрлэгээр зодож гэмтээсэн нь ганцхан тохиолдол биш. Тэрбээр маш олон охидыг удаа дараа хүнд бэртэл автал зодож дарамтлан, утсыг нь хүчээр шалгах, дансны хуулгыг авах гэх мэт үйлдэлүүд хийдэг байсан учраас хохирогч охидууд нийлж хуулийн байгууллагад өгчээ. Хамгийн сонирхолтой нь өмнө нь “Хүннү Эйрлайнес”-д үйлчлэгчээр ажиллаж байсан Б.Одгэрэл нь өдгөө нисгэгч болохоор сурч байгаа юм. Гэмт хэрэгтэн, хүн алахаар хутга барин дайрч байсан эмэгтэй өнөөдөр Иргэний Нисэхийн Аюулгүй Байдлын даргыг хахуульдан үнэмлэхээ авсан тухай мэдээлэл шуурч байна. Эрэн сурвалжлагдаж байгаа хүнийг “Монголиан Эйрвэйс” компани нисгэгчээр ажилуулж, Иргэний Нисэхийн Ерөнхий Газар үнэмлэх өгсөн нь шударга явдал мөн гэж үү. Мөн Б.Одгэрэл эрэн сурвалжлагдаж байх хугацаандаа худал бичиг баримт бүрдүүлэн, гэмт хэрэгтний түүхээ нууцлан Канад улсын нисэхийн үнэмлэхийг мөн авсанаа зарлажээ. 
Тэгэхээр “МИАТ”-ын гэх тодотголтой Ч.Хоролсүрэнгийн залуу эхнэр Б.Одгэрэлийг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаа ч тэрбээр Иргэний нисэх болон Канад улсаас нисэхийн үнэмлэх гардаж, онгоцоор дүүлэн нисч, Монгол, Канадаар хэсэн амьдарсаар байна. Ямартай ч хохирсон иргэдийн чат, бичлэг, комментууд цугларсаар байгаа бөгөөд түүнд арга хэмжээ авахыг шаардсаар байна. 
Харин Б.Одгэрэлийн нөхөр Ч.Хоролсүрэнгийн тухайд МИАТ-д ажиллаж байхдаа улсад их хэмжээний хохирол учруулж байсан ч өдгөө авиа компани байгуулан ажилладаг.  

Тухайн үед Ч.Хоролсүрэнгийн "Монголиан эйрлайнс" компанид эзэмшдэг хувьцаа, "Транс трейд" банк бус санхүүгийн байгууллагыг улсын орлого болгож, "Транс трейд" ББСБ-ын дүрмийн санд нь байсан 2.3 тэрбум төгрөг, түүний нэр дээр банкинд хадгалагдаж байсан хоёр сая ам.доллар, зургаан тэрбум 600 сая төгрөг зэргийг улсын орлого болгох шийдвэрийг шүүх гаргаж байлаа. Хэсэг хугацаанд “аавынд” хоригдож байгаад эрүүл мэндийн “зальтай” заалтаар суллагдаж байсан Ч.Хоролсүрэн нь авиа компани байгуулан улсдаа үйл ажиллагаа явуулж, ажилласаар байхад одоо болтол хуулийн байгууллага гэмт хэрэгтнийг барьж,  шүүхэд шилжүүлэхгүй байгаа нь ямар учиртай вэ. Хохирсон иргэдийн гомдлыг барагдуулах хүсэл хуулийн байгууллагад үнэн чанартаа байна уу гэдэг асуулт эзнээ хүлээсээр байна.